Сөүл бизнес төв, 6-р давхар
info@eway.mn
7509 9000
Биднийг дагах

Системийн админы гарын авлага

Clubi системд админ эрхээр нэвтэрсэн үед системийн бүх үйл ажиллагааг удирдах боломжтой. Жишээ нь: Салбар, үйлчилгээг нэмэх, засах, анги үүсгэх, үүсгэсэн ангийн мэдээллийг өөрчлөх, ангид үйлчлүүлэгч оруулах, үйлчлүүлэгчийн мэдээллийг засах, устгах гэх мэт системийн үйл ажиллагааг шууд удирдана. Энэхүү гарын авлагын тусламжтайгаар системийн талаар бүрэн ойлголттой болно.

Админ

Утасны дугаар болон нууц үг хэсэгт системд бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ оруулна.

 

  1. Систем ашиглаж эхэлснээс хойш бүртгүүлсэн үйлчлүүлэгчдийн тоо
  2. Тухайн сар системд бүртгүүлсэн шинэ үйлчлүүлэгчдийн тоо
  3. Тухайн сар системд бүртгэлтэй сургалтад сууж байгаа үйлчлүүлэгчдийн тоо
  4. Тухайн сарын хичээлтэй ангийн тоо
  5. Тухайн сарын нийт сургалтын хичээллэх цаг
  6. Тухайн сарын нийт сургалтын хичээл таслалтын тоо
  7. Тухайн сарын хичээл орж байгаа чиглүүлэгч багшийн (хөтөч) тоо
  8. Тухайн сарын борлуулалтын дүн болон авах үлдэгдэл
  9. Хуримтлагдсан нийт авлага

Clubi > Салбар цонхонд системд бүртгэлтэй салбарын жагсаалт байрлана. Тус хэсгээс салбар нэмэх болон засварлах боломжтой.

Салбар нэмэх бол (1) товч дээр дарна. Харин салбар засах бол тухайн засах салбарынхаа (2) товч дээр дарна. Салбар нэмэх, засах цонхны (*) хэсгийг заавал бөглөнө.

Салбар дээр ямар Qpay дансаар төлбөр хүлээн авахаа тохируулах (1) боломжтой. Тухайн салбар дотор олон танхим байдаг бол танхимуудаа нэг нэгээр нь танхим хэсэгт бүртгэнэ. (3) товч дээр дарж шинэ танхим үүсгэнэ, (2) товч дээр дарж үүсгэсэн танхимыг устгана. 

Clubi > Үйлчилгээ цонхонд системд бүртгэлтэй байгууллагын үзүүлдэг үйлчилгээний жагсаалт байрлана. Тус хэсгээс үйлчилгээ нэмэх болон засварлах боломжтой.

Үйлчилгээ нэмэх болон засах цонх адилхан, үйлчилгээ нэмэх бол (1) товч дээр дарна. Харин үйлчилгээ засах, устгахдаа тухайн үйлчилгээний (2) товч дээр дарна. Үйлчилгээ нэмэх, засах цонхны (*) хэсгийг заавал бөглөнө.

Үйлчилгээ нэмэх болон засах цонхны (1) буюу идэвхтэй эсэх нь тухайн үйлчилгээг анги үүсгэхэд ашиглана, ашиглахгүй гэсэн тохиргоо юм. Хэрвээ идэвхгүй гэж тохируулбал тухайн үйлчилгээг анги үүсгэхэд ашиглах боломжгүй.

Clubi > Багш нар цонхонд системд бүртгэлтэй багш нарын жагсаалт байрлана. Багш нэмэх, засварлах, устгах боломжтой. Тухайн багшийн хичээл ороод дууссан, идэвхитэй орж байгаа хичээлийн хуваарийг харж болно.

Багш нэмэх бол (1) товч дээр дарна. Харин багш засах эсвэл устгахдаа тухайн багшийн (2) товч дээр дарна. (3) товч дээр дарж багшийн хичээл орж байгаа болон хичээл ороод дууссан хуваарийн мэдээллийг харна.

Багш нэмэх, засах, устгах

Багш нэмэх, засах цонхны (*) хэсгийг заавал бөглөнө. Багш болон системийн админ үүсгэхдээ системд хандах эрхийн түвшинийг тохируулна (1).

 

  • Админ буюу менежер эрхийн төрөл нь системийн бүх үйл ажиллагааг удирдах
  • Зохицуулагч эрх нь санхүүгийн мэдээлэл харагддаггүй бусдаар админд эрхийн түвшинд ажиллана
  • Багш эрхийн төрөл нь зөвхөн өөрийн хичээл орох ангийн ирцийн мэдээллийг оруулах, хянах боломжтой.

Админ болон багшийн системд хандах эрхийг хязгаарлахдаа (2) товч буюу системд нэвтрэх эрхтэй товчийг идэвхгүй болгоно. Багшийн мэдээлэл системд оруулсан ч үйлчлүүлэгчийн апп дээр харагдуулахгүй (3) байхаар тохируулах боломжтой.

Багшийн хуваарь

Багш тус бүрийн хичээллэх хуваарь, хичээл орж байгаа ангиуд, хичээллээд дууссан ангиудыг харна (1). Багшийн хуваарь хэсгийн он сар (2) нь сонгосон сард хичээллэх хуваарийн мэдээллийг харуулна.

Анги

Clubi > Анги цонхонд системд бүртгэлтэй ангийн жагсаалт байрлана. Үүнд анги нэмэх, хуулбарлах болон тухайн ангийг засварлах, устгах боломжтой.

Анги нэмэх бол (1) товч дээр дарна. Үүсгэсэн ангийн мэдээллээ засах эсвэл устгахдаа тухайн ангийн ногоон өнгөтэй засах болон улаан өнгөтэй устгах товч дээр дарна. Ангиудыг хичээллэж байгаа, дууссан идэвхигүй, эхлээгүй гэх мэт сонголтоор (2) ялгаж харах боломжтой. (3) товч буюу хуулбарлах товч нь тухайн ангийг яг адилхан шинээр үүсгэж байгаа. (4) товч дээр дарж тухайн ангийн дэлгэрэнгүй мэдээлэл буюу ангийн хуваарь, оролтын мэдээллийг харах ба идэвхтэй хичээллэж байгаа үйлчлүүлэгчид, ирээдүйд суралцах үйлчлүүлэгчид, ангид суралцаад дууссан үйлчлүүлэгчдийн мэдээллийг харна. Мөн ангийн дэлгэрэнгүй цонхноос ангид үйлчлүүлэгч нэмэх боломжтой.

  1. Системд бүртгэлтэй үйлчилгээнээс сонгоно
  2. Системд бүртгэлтэй салбараас сонгоно
  3. Бусад ангиудаас ялгарах ангийн нэр өгнө (Жишээ нь: Сондгой өдрийн 10:00 цаг гэх мэт)
  4. Ангид сургалт өгөх багшийг сонгоно, хэд хэдэн багш сонгох боломжтой.
  5. Ангийн дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ
  6. Ангид хамааралтай зураг оруулна

Хатуу хуваарьтай анги

Тухайн анги тодорхой хугацаанд үргэлжлээд дуусах, анги дууссан тохиолдолд үргэлжлүүлэх боломжгүй ангийг үүсгэхдээ хатуу хуваарьтай төрлөөр үүсгэнэ.

 

  1. Ангийн/Сургалтын нэг удаа үргэлжлэх хугацаа (минутаар)
  2. Хэдэн удаа хичээллэх оролтын нийт тоо
  3. Ангийн/Сургалтын эхлэх огноо
  4. Долоо хоногт хичээллэх хуваарь
  5. Ангийн/Сургалтын төлбөрийн мэдээлэл оруулах, Үнэгүй сонголтоор сургалтанд сууж үзэх боломж
  6. Гар утасны апп-р худалдах эсэх тохиргоо
  7. Ангийн/Сургалтын хугацаа дууссахад үйлчлүүлэгч ангийг үнэлэх, сэтгэгдэл үлдээх

Хугацааны хязгаартай төрөл

Ангийн хичээллэх хугацаа нь 1 сар байлаа гэхэд их хоногтой сард нь 14 удаа, бага хоногтой сард нь 12 гэх мэт оролтын тоо нь ялгаатай анги. Үйлчлүүлэгч ангид хичээллэх хугацаа дууссан тохиолдолд үргэлжлүүлээд сунгах боломжтой ба худалдаж авсан хугацаандаа үүсгэсэн хуваарийн дагуу хичээллэх боломжтой ангийг үүсгэхдээ хугацааны хязгаартай төрлөөр үүсгэнэ.

 

  1. Ангийн/Сургалтын төлөв үйлчлүүлэгчид харагдах эсэх
  2. Ангийн/Сургалтын нэг удаа үргэлжлэх хугацаа (минутаар)
  3. Долоо хоногт хичээллэх хуваарь
  4. Анги/Сургалтын төлбөрийг авах сонголт (сараар эсвэл өдрөөр)
  5. Анги/Сургалтын төлбөрийн үргэлжлэх хугацаа (1 сар, 14 өдөр, 21 өдөр гэх мэт)
  6. 1 удаадаа төлбөр төлөхгүйгээр сургалтад сууж үзэх боломж бий эсэх
  7. Анги/Сургалтын төлбөр
  8. Гар утасны апп-р худалдах эсэх тохиргоо
  9. Төлбөрийн мэдээллийг устгах товч
  10. Анги/Сургалт нэгээс олон төлбөрийн нөхцөлтэй бол өөр төлбөрийн нөхцөл нэмэх товч (Жишээлбэл: 14 хоног 50,000 төг, 1 сар 100,000 төг, 3 сар 250,000 гэх мэт)
  11. Ангийн/Сургалтын хугацаа дууссахад үйлчлүүлэгч ангийг үнэлэх, сэтгэгдэл үлдээх

Оролтын хязгаартай төрөл

Жишээ нь: Тогтсон 12 удаагийн оролттой, хуваарийн дагуу 12 удаа ороод дуусдаг, үйлчлүүлэгч хичээллэх хугацаа нь дууссан тохиолдолд сунгах боломжтой ангийг үүсгэхдээ энэ төрлөөр үүсгэнэ.

 

  1. Ангийн/Сургалтын төлөв үйлчлүүлэгчид харагдах эсэх
  2. Ангийн/Сургалтын нэг удаа үргэлжлэх хугацаа (минутаар)
  3. Долоо хоногт хичээллэх хуваарь
  4. Анги/Сургалтын төлбөрийн үргэлжлэх оролтын тоо (12, 24, 36 гэх мэт)
  5. 1 удаадаа төлбөр төлөхгүйгээр сургалтад сууж үзэх боломж бий эсэх
  6. Анги/Сургалтын төлбөр
  7. Гар утасны апп-р худалдах эсэх тохиргоо
  8. Анги/Сургалт нэгээс олон төлбөрийн нөхцөлтэй бол өөр төлбөрийн нөхцөл нэмэх товч (Жишээлбэл: 12 оролт 50,000 төг, 24 оролт 100,000 төг, 36 оролт 250,000 гэх мэт)
  9. Төлбөрийн мэдээллийг устгах товч
  10. Ангийн/Сургалтын хугацаа дууссахад үйлчлүүлэгч ангийг үнэлэх, сэтгэгдэл үлдээх

 

  1. Элсэлт хаах, ангийн ерөнхий мэдээллийг засах, устгах товч
  2. Өнөөдрийн байдлаар ангид суралцаж байгаа үйлчлүүлэгчийн тоо
  3. Үйлчлүүлэгчдийн мэдээлэл

Одоогийн – Оролтын хязгаартай болон хугацааны хязгаартай төрлөөр үүсгэсэн ангиудад оролт нь дуусаагүй болон дууссан хүмүүсийг тасархай зураасаар (дугаар 5) зааглан харуулж байгаа.

Оролт нь дууссан үйлчлүүлэгчдийн сунгалтыг хялбар хийх зорилгоор нэрсийг харуулж байгаа. Мөн оролт нь дууссан үйлчлүүлэгч оролтоо дууссанаа мэдэхгүй үргэлжлүүлэн сургалтандаа ирэхэд мэдэх зорилготой. Оролт нь дууссан тайлбарыг харуулж байгаа (дугаар 7).

Өмнөх – Цаашид үнэхээр энэ ангид суухгүй болсон үйлчлүүлэгчийн нэрийг жагсаалтаас хасахдаа ангиас гаргах товчийг (дугаар 6) ашиглана. Энэ нь зөвхөн үйлчлүүлэгчийн нэрийг цаашид харагдахгүй болгох үйлдэл юм. Үйлчлүүлэгчийн өмнөх сууж байсан бүх бүртгэл системд хадгалагдан үлдэнэ. Жагсаалтанд харагдахгүй байгаа, өмнө энэ ангид сууж байсан үйлчлүүлэгчийн мэдээллийг өмнөх (дугаар 3) гэсэн хэсгээс харж болно.

Хэрвээ үйлчлүүлэгч дахин сунгалт хийгээд үргэлжлүүлвэл ангийн жагсаалтандаа эргээд харагдана.

4. Ангиас үйлчлүүлэгч хайх

8. Ангид үйлчлүүлэгч админаас нэмэх

9. Ангийн оролтын хуваарь

10. Ажиллахгүй эсэх товчийг ашиглан хичээл хойшлуулсан бол нөхөж орох тохиолдолд оролт нэмэх товчийг (дугаар 12) ашиглана.

11. Хичээл орох багшийг солих, нэмэх

12. Ажиллахгүй өдрөө оруулан тайлбар бичихэд ангийн үйлчлүүлэгчдийн хуваарь дээр харагдана. Сонордуулга үйлчлүүлэгчид очино.

13. Энэ ангийг цаашид үргэлжлүүлэхгүй, үйлчлүүлэгчийн худалдаж авах хэсэгт харагдуулахгүй хаах үйлдэл. Аль хэдийн эхэлсэн үйлчилгээ хэвийн дуусна.

Админаас ангид оруулах

Clubi -> Анги -> Ангийн дэлгэрэнгүй цонх -> Ангид оруулах товч

Ангид оруулах товч дээр дарснаар апп татаж бүртгүүлсэн бүх үйлчлүүлэгчид харагдана. Тэндээс нэмэх хэрэглэгчээ сонгосны дараа төлбөр бүртгэхтэй холбоотой мэдээллийг бүртгэнэ.

! Олон хүн нэмж байгаа тохиолдолд оруулах төлбөрийн дүнг ижил байлгахыг анхаарна уу.

Ангийн үйлчлүүлэгчийн төлбөр төлөлт бүртгэх

Тухайн хэрэглэгчийн мөрийн дагуу төлбөр бүртгэх дээр дарснаар доорх цонх гарч ирнэ.

 

  1. Төлсөн дүнг оруулна
  2. Төлбөр төлсөн огноо
  3. Төлбөр төлсөн хэлбэрийг сонгон төлбөртэй холбоотой нэмэлт тайлбар бичнэ.

Qpay

Цонхон дээр харагдаж байгаагаар үйлчлүүлэгчид төлбөрөө төлөх 2 сонголт бий.

 

  1. Банкны апп-р нэвтрэн QR-ийг уншуулах
  2. Админ Утас руу илгээх дээр дарснаар үйлчлүүлэгчийн бүртгэлтэй дугаар луу Qpay нэхэмжлэл sms-ээр очдог. Үйлчлүүлэгч линкээр нэвтрэн өөрийн ашиглах банкаа сонгосноор төлбөр төлөх боломжтой.

Анги < Ангийг листээр харахыг (1) сонгосноор дээш доош болгох сумаар (2) тухайн анги үйлчлүүлэгчид хаана харагдахыг тохируулах боломжтой.
Хатуу хуваарьтай, хугацааны хязгаартай, оролтын хязгаартай аль ч төрлөөр үүсгэсэн тухайн ангид үйлчлүүлэгч байгаа тохиолдолд ангийг устгах боломжгүй.

Хатуу хуваариар үүсгэсэн ангийг устгах

Ангийн нийт үйлчлүүлэгчдийн ард УСТГАХ баганын дагуу хогийн саван дээр дарж бүх хэрэглэгчийг ангиас гаргасны дараа ангийг устгах боломжтой.

Хугацааны болон оролтын хязгаартай хуваариар үүсгэсэн ангийг устгах

Хугацааны болон оролтын хязгаартай төрөл дээр оролт нь дууссан хэрэглэгчдийг шууд ангиас гаргах боломжтой бол оролт дуусаагүй хэрэглэгчийг нэр дугаар дээр нь дарж худалдан авалт хэсгээс УСТГАХ баганын дагуу хогийн саван дээр дарж бүх худалдан авалтыг устгаснаар хэрэглэгч ангиас гарна. Энэ үйлдлийг үйлчлүүлэгч бүр дээр давтан бүх хэрэглэгч ангиас гарсны дараа ангийг устгах боломжтой.

 

 

 

Үйлчлүүлэгч

Үйлчлүүлэгч цонхонд системд бүртгэлтэй үйлчлүүлэгчийн жагсаалт байрлана. Тус цонхонд үйлчлүүлэгч нэмэх болон тухайн үйлчлүүлэгчийн мэдээллийг засварлах, устгах боломжтой.

Үйлчлүүлэгч нэмэх бол (1) товч дээр дарна. Үйлчлүүлэгчийн мэдээллийг засах эсвэл устгахдаа (2) товч дээр дарна. (3) товч дээр дарж үйлчлүүлэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл буюу авсан сургалтууд, төлбөрийн түүх, төлбөрийн үлдэгдлийг харна. (4) товчоос сонгон системд бүртгэлтэй хэрэглэгчидээ ялгаж харах боломжтой. (5) дээр дарж үйлчлүүлэгчийн бүртгэлтэй нэр эсвэл утасны дугаараар хайх боломжтой.

  1. Үйлчлүүлэгчийн зураг оруулах товч
  2. Идэвхтэй ашигладаг утасны дугаар оруулна
  3. Идэвхтэй ашигладаг утасны дугаар оруулна
  4. Үйлчлүүлэгч тус бүрд системээс өгөх боломжтой дахин давтагдашгүй дугаар (Системээс гадна гараас өгөх боломжтой)
  5. Яаралтай үед холбоо барих 2 хүний мэдээллээ бичих
  6. Tags ангилал буюу анхан шат, дунд шат, эсвэл ангиар нь үйлчлүүлэгчдээ ангилах. Энэ нь дараа нь сонордуулга илгээх, зурвас илгээхэд хэрэглэгдэнэ.

Цэнхэр товч (1) дээр дарснаар Авсан сургалтууд хэсгийн үргэлжлэл болох Ирц бүртгэл/Худалдан авалт харагдана.

Анги шилжүүлэх (1) дээр дарж үйлчлүүлэгчийг өөр анги руу шилжүүлэх боломжтой.

Үйлчлүүлэгчийн авсан бүх сургалтууд болон төлбөр төлөлт, үлдэгдлийн түүх харагдана.

Тухайн хэрэглэгч рүү ороод сонордуулга илгээх (1) боломжтой. Хэрэглэгч рүү өмнө нь илгээсэн сонордуулгууд огнооны дарааллаар (2) харагдана.

Дотоод тэмдэглэл буюу зөвхөн тухайн байгууллагын дотоод хэрэгцээндээ ашиглахад зориулсан, хэрэглэгчид харагдахгүй тэмдэглэл (1). Хэрэглэгчид өмнө нь бичигдсэн бүх түүхэн тэмдэглэл огнооны дарааллаар (2) харагдана.

Үйлчлүүлэгчийн ирц бүртгэл, нөхөлт хийх

Нөхөн суух анги сонгох товч дээр дарахад дараах цонх гарч ирнэ.

 

 

 

Төлбөрийн мэдээлэл

Clubi > Төлбөрийн мэдээлэл цонхноос сонгон цааш явах боломжтой.

  • Төлбөр төлөлт
  • Төлөгдөөгүй төлбөр
  • Q pay хүсэлтүүд
  • Буцаан олголтууд

Төлбөр төлөлт цонхноос сонгосон хугацааны хоорондох (1) системд бүртгэсэн төлбөрийн мэдээллээ (2) харна.

Системд бүртгэлтэй нийт төлбөр ямар үйлчлүүлэгчээс, ямар ангийн, хэдэн төгрөгийн төлбөр төлөгдсөн дэлгэрэнгүй мэдээллийг харна. Мөн тус цонхноос төлбөр төлсөн огноог засах (1), өөр үйлчлүүлэгч рүү шилжүүлэх, (2) * Төлбөр шилжүүлэх үйлдэл нь буруу анги дээр, эсвэл буруу үйлчлүүлэгч дээр бүртгэгдсэн төлбөрийн мэдээллийг зөв үйлчлүүлэгчийн анги дээр шилжүүлэн бүртгэх зорилготой. Шилжүүлж буй төлбөр нь хуучин ангийн төлбөр төлөлтөөс хасагдаж шинэ анги дээр төлсөн болж бүртгэгдэнэ. төлбөр төлөлтийн мэдээллийг устгах (3) боломжтой.

Excel файлаар татаж авах болон хэвлэж авах боломжтой (1) Төлбөр бүртгэх товчоор үйлчлүүлэгчийн төлбөрийг бүртгэх, q-pay төлбөр төлөлтийн мэдээлэл хэрэглэгчийн гар утас руу илгээж болно.

Эхлэх, дуусах хугацааны хооронд гар утасны апп-н QPay ашиглан төлбөр төлөх оролдлого хийсэн хүсэлтүүд байна. Вэбээс үйлчлүүлэгчид илгээсэн QPay хүсэлтийн төлбөр төлөгдсөн тохиолдолд “Шалгах” товч дээр дарж төлбөр төлөлтийг шалгана.

Эхлэх, дуусах хугацааны хооронд үйлчлүүлэгчид буцаан олголт хийсэн жагсаалт харагдана.

Үйлчлүүлэгч рүү мэдээлэл явуулах

Үйлчлүүлэгчиддээ мэдээлэл илгээх 2 зам бий.

  • Зурвас илгээх
  • Сонордуулга илгээх

 

Зурвас цэсээр урт текстэн мэдээлэл юм уу, зурагтай мэдээлэл илгээх боломжтой. Нэг удаадаа 4 хүртэлх зураг хавсаргаж болно. Системд бүртгүүлсэн бүх хүн рүү Бүгдийг сонгох товчоор мэдээлэл илгээх боломжтой.

Дэлгэрэнгүй хайх (1) хэсгээс мэдээлэл илгээх хүмүүсээ илүү нарийвчлан хайж, мэдээлэл илгээх боломжтой. Жишээ нь: Хичээллэж буй ангийн нэрээр, төлбөрийн үлдэгдэлтэй г.м

Богино хэмжээний бичвэр мэдээллийг сонордуулгаар илгээнэ. Бичих талбарыг (1) доош чирч сунгана. Дэлгэрэнгүй хайлтын хэсэг сонордуулгатай ижилс нарийвчлан хайх цонхтой.

Тохиргоо

Clubi > Тохиргоо > Ажиллахгүй өдөр хэсэгт Бүх салбар болон, Сонгогдсон салбараар (1) тохируулснаар систем автоматаар тохируулсан өдөр хичээлтэй ангиудын хуваарь дараагийн боломжит өдөр лүү шилжинэ. Системийн хувьд ажиллахгүй өдөр тохируулснаар хэрэглэгчид рүү автоматаар сонордуулга илгээгдэнэ.

 

Системд Qpay тохируулах 2 арга бий.

  • Салбар
  • Анги

Салбарын хувьд 1 дэх дансыг тохируулсан байлаа гэхэд ангийн тохиргоон дээр 2 дахь дансыг тохируулж болно. Энэ тохиолдолд анги дээр тохируулсан Qpay рүү үсэрнэ.

И-баримтыг илгээх тохиргоог Clubi систем рүү мэдэгдэж идэвхижүүлсэн тохиолдол хэрэглэгч рүү и-баримт илгээх гэсэн багана гарч ирнэ.

  • Админ буюу менежер эрхийн төрөл нь системийн бүх үйл ажиллагааг удирдах
  • Зохицуулагч эрх нь санхүүгийн мэдээлэл харагддаггүй бусдаар админд эрхийн түвшинд ажиллана
  • Багш эрхийн төрөл нь зөвхөн өөрийн хичээл орох ангийн ирцийн мэдээллийг оруулах, хянах боломжтой.
Энэ нь бидний facebook, instagram гм сошиал медиа дээр ашиглаж дадсантай төстэй хэрэглэгдэнэ. Жишээ нь: А гэдэг байгууллагын хүмүүс сургалтад суудаг байлаа гэхэд хүн тус бүр дээрээ “A” гэдэг таг нэмснээр тэр хэсэг хүмүүсээ ялгаж зурвас, сонордуулга илгээх боломжтой. Дугуйлан, сургалт, клубын чиглэлээсээ хамаараад өөрсдөдөө тохирох таг ашиглаж байгаарай.
Зурвас, сонордуулга илгээхдээ дэлгэрэнгүй хайлтыг төрөл бүрээр хийх боломжтой.

Багшийн апп-с чөлөөний хүсэлтэд хариу өгөх боломжтой ба сонордуулга утсанд ирдэг. Систем дээр хэрхэн харагдахыг доорх зурагт харуулав.

Хэрэглэгчээс санал хүсэлт ирэхэд мөн автомат сонордуулга ирэх ба вэбийн хувьд Санал хүсэлт хэсэгтээ байрлана. Хариу өгсөн бол Дотоод тэмдэглэлдээ бичээд хадгалчихвал систем хөтөлдөг хүмүүс дундаа давхцахгүй, мөн орхигдохгүй.

Ангийн хуваарь

Хуваарь> Ангийн хуваарь руу орсноор тухайн ангийн бүх үйлчлүүлэгчид харагдана. Эндээс нийтээр ирц бүртгэх боломжтой. Ангиудаа сонгож, хугацааг өөрчилж хайж болно.

Салбарын хуваарь

Хуваарь> Салбарын хуваарь руу орсноор олон салбартай газрууд маань салбараа сонгосноор тухайн салбарын бүх ангиуд, цагийн хуваарь үйлчлүүлэгчийн тоотойгоо харагдана. Эндээс сул цагаа харах, нэмэлт элсэлт, цаашдын төлөвлөлтөө боловсруулахыг зөвлөж байна.
Лог нь системд хандах эрхтэй бүх админ, зохицуулагчдын хийсэн өөрчлөлтийг хадгалдаг устгах боломжгүй цэс юм.

  • Хичээл эхлэх өдөр өөрчилсөн (Зураг 1)
  • Төлбөр устгасан (Зураг 2)
  • Төлбөр шилжүүлсэн (Зураг 3)
  • Үйлчлүүлэгч сольсон (Зураг 4)
  • Анги шилжүүлсэн логууд хадгалагддаг. (Зураг 5)